| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2018 оны хуулиар Монголбанкны удирдлага хамтын шийдвэр гаргадаг болсноороо онцлогтой гэдгийг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч онцоллоо. Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын “саарал жагсаалт”-д бүртгэгдсэн. Шийдвэрлэх шаардлагатай зургаан асуудал байсан бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон Хамтын ажиллагааны зөвлөлийн хурлаас гурван асуудлыг шийдсэн гэдэг дүгнэлт гаргуулсан. Гурван асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд коронавирус (КОВИД-19)-ын цар тахлын халдварын тархалттай холбоотойгоор уулзалтууд цуцлагдаж байгаа талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч мэдээлэв.
Гэсэн хэдий ч Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гаргах үүрэг бүхий Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны тавдугаар сарын 11-нд Олон улсын хамтын ажиллагааны Хамтын ажиллагааны багтай хуралдах товтой байгаа юм байна. Энэ үеэр асуудлуудаа хамгаалж чадсан тохиолдолд энэ ондоо багтаан “саарал жагсаалт”-аас гарах магадлалтай гэлээ. Европын холбооны “хар жагсаалт”-ын асуудлын тухайд “ФАТФ-ын “саарал, хар жагсаалт”-д байгаа улсуудыг Европын холбоо шууд “хар жагсаалт”-даа бүртгэх журам одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа. Хэрэгжиж эхлэх юм бол эрсдэлтэй. Тиймээс Монголбанк болон холбогдох төрийн байгууллагууд асуулга, тодруулгаа Европын холбоонд хүргүүлсэн байгаа” гэлээ.
ФАТФ-ын “саарал, хар жагсаалт”-д байгаа улсуудыг Европын холбоо шууд “хар жагсаалт”-даа бүртгэх журам хэрэгжиж эхлээгүй байгаа