| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явагдаж, санал хураалтад оролцсон гишүүдийн 77.7 хувийн саналаар тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг, дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг томиллоо.
Г.Дөлгөөн нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын албаас төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч болж байгаа бол Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайван дэд ерөнхийлөгч болж байна.
Тус банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсоноос уг албан тушаалд хүн томилоогүй байсан билээ.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томилов.