| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг шүүх хурал уржигдар өчигдөр хоёр өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч өчигдөр орой түр завсарласан байгаа юм.

Тэгвэл өнөөдөр ийнхүү гурав дахь өдрөө үргэлжлэх гэж байна.

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, хоёр дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байдаг. 

Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн ордын гэрээг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар боловсруулсан гэж буруутган үзэж ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Шүүгдэгч М.Энхсайханы хувьд гэрчээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг хуралд оролцуулах хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаагүй байна.

 

М.Энхсайханд холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.