| | USD/MNT 0₮

Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ХҮҮ Н.СОЁМБО БИЕ ДААЖ НЭР ДЭВШИНЭ

2020 оны УИХ-ын сонгуульд Дундговь аймгаас хэн хэн нэр дэвших нь тодорхой болж байна.

Жилийн жилд л цэнхэрээр будагддаг тус аймгийн хувьд энэ жил МАН-аас С.Батболд МАХН-аас Р.Эрдэнэбүрэн нар өрсөлдөх сурагтай байсан. Харин АН-аас одоогоор нэр тодорхойгүй байгаа ч энэ сарын 20 гэхэд тодорхой болчих болов уу.

АН-аас Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо нэр дэвшинэ гэсэн албан бус мэдээлэл байсан. Гэвч тэрбээр бие дааж нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байв.

Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралтын хүү хуульч, хүний их эмч Н.Соёмбын рейтинг Дундговь аймагт өндөр байгаа сурагтай.

Энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Наранхүү өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор зарласан.Тиймээс энэ удаад Н.Соёмбод илүү давуу байдал үүсч, барианд тасархай орох болов уу гэсэн таамаглал байна. Тэрбээр намаас биш бие дааж, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн улс төрд хүч үзэхээр шийджээ.

 

Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо бие дааж нэр дэвшихээр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.