| | USD/MNT 0₮

Н.Золжаргалд холбогдох шүүх хурал хойшилжээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцсэн ч хойшилжээ. Ирэх сарын 25-ныг хүртэл хойшлуулсан байна.

Н.Золжаргал нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгагдаж буй.

Хэргийг сануулахад, Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгуулсан байдаг.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцсэн ч хойшилжээ. Ирэх сарын 25-ныг хүртэл хойшлуулсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.