| | USD/MNT 0₮

НПГ-аас Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж гаргуулах хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзсэн Н.Номтойбаярыг албадан ирүүлэх хүсэлтийг прокурорын газраас шүүхэд ирүүлжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд яг одоо энэхүү хүсэлтийг хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Харин Н.Номтойбаяр дээд шатны прокурорт гаргасан өөрийнх нь гомдлын хариу гартал Нийслэлийн прокурор С.Мөнхгэрэлийн гаргасан албадан ирүүлэх хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзахыг хүссэн өргөдлөө өгчээ. Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзсэн Н.Номтойбаярыг албадан ирүүлэх хүсэлтийг прокурорын газраас шүүхэд ирүүлжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд яг одоо энэхүү хүсэлтийг хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.