| | USD/MNT 0₮

Таван сарын хугацаанд өндөр настан, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг эхчүүдэд 100,000 төгрөг НЭМЖ олгоно

нөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцсэн. Үүн дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа. Мөн эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна. Тэрбээр "Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хоёр дахь багц хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус багц төсөлд дараах арга хэмжээнүүд багтана.

  • 0-18 насны хүүхэд бүрт 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-нийг хүртэлх зургаан сарын хугацаанд сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган болгон нэмэгдүүлнэ. Өнөөдөр маргаашийн дотор дөрөвдүгээр сарын үлдэгдэл 70,000 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлнэ. Үүнд сард 91 тэрбум, зургаан сарын хугацаанд 547 тэрбум төгрөгийг зарцуулна.
  • 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой насанд хүрсэн 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, 118 мянган хүүхдэд 8000 төгрөг олгодгийг 16,000 төгрөг болгож нэмэгдүүллээ. 
  • Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настангуудад олгодог 188,000 төгрөгийг 100,000 нэмж олгож, 288,000 төгрөг болголоо. Өнчин хүүхэд бүрт 100 мянган төгрөг нэмж олгоно. Ингээд нийт 288,000 төгрөг олгоно гэсэн үг.
  • Дөрвөөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд мөн 100 мянган төгрөг нэмж олгоно. Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Таван сарын хугацаанд өндөр настан, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг эхчүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.