| | USD/MNT 0₮

Зургаан сарын хугацаанд бүх хүүхдэд сар бүр 100,000 төгрөг олгохоор болжээ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцсэн. Үүн дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа. Мөн эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна. Тэрбээр "Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хоёр дахь багц хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус багц төсөлд дараах арга хэмжээнүүд багтана.

  • 0-18 насны хүүхэд бүрт 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-нийг хүртэлх зургаан сарын хугацаанд сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган болгон нэмэгдүүлнэ. Өнөөдөр маргаашийн дотор дөрөвдүгээр сарын үлдэгдэл 70,000 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлнэ. Үүнд сард 91 тэрбум, зургаан сарын хугацаанд 547 тэрбум төгрөгийг зарцуулна.
  • 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой насанд хүрсэн 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, 118 мянган хүүхдэд 8000 төгрөг олгодгийг 16,000 төгрөг болгож нэмэгдүүллээ. 
  • Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настангуудад олгодог 188,000 төгрөгийг 100,000 нэмж олгож, 288,000 төгрөг болголоо. Өнчин хүүхэд бүрт 100 мянган төгрөг нэмж олгоно. Ингээд нийт 288,000 төгрөг олгоно гэсэн үг.
  • Дөрвөөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд мөн 100 мянган төгрөг нэмж олгоно. Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна. 
  • Малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноолуурын кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгоно.

Харин энэхүү багц хөтөлбөрийн санхүүжилтийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Энэ онд хүүхэд, залуучуудын спортын наадам зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Мөн Токиогийн олимпийн зардлыг хэмнэх боломж бүрдсэн. ЕБС, цэцэрлэгийн урсгал зардлууд хасагдсан. Дараагийн асуудал нь, өрийн удирдлагын тухай хуулийн заалтын дагуу зарим өр төлбөрийн төлөх хугацааг хойшлуулах чиглэлийн гэрээ хэлцэлүүд хийгдсэн тул гадаадын зээлийн үндсэн өр төлбөр, хүүгээс зардлуудыг гаргана. Мөн төсөвт байгууллагуудын хэмнэж болох зардлаас санхүүжүүлнэ.

Засгийн газраас өмнө нь зарласан долоон багц арга хэмжээ, өнөөдөр танилцуулж буй дөрвөн багц арга хэмжээнд нийт 793 тэрбум төгрөг зарцуулна. Өмнө танилцуулсан зургаан сарын хугацаанд НДШ тэглэх арга хэмжээнд 120 мянган сайн дурын даатгуулагч хамрагдсан" хэмээн онцлов.

ШУУД ҮЗЭХ: 

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцсэн. Үүн дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа. Мөн эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.