| | USD/MNT 0₮

Т.Ганболд Баянзүрх дүүрэгт бие дааж нэр дэвшихээр болжээ

Сүүлийн үед хүмүүнлэгийн элч болчихоод байгаа “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд сонгуульд нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн. Түүний хувьд хэвтэрт байдаг эмэгтэйг хүүхдүүдийнх нь хамт орон байртай болгож өгснөөр олон хүний талархлыг хүлээсэн гэж хэлж болно.

Тэгвэл тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшихээр болжээ. 

Мөн тэрбээр энэ удаагийн сонгуульд ганцаараа оролцохгүй. “УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэгдсэн платформ” байгуулан оролцож байгаа юм. Тодруулбал, бие даагчид нэгдсэн нэг мөрийн хөтөлбөр, зохион байгуулалттай, сурталчилгааны агуулгатай ажиллах ажээ.

Нэр дэвшигч Т.Ганболдын хувьд нэр цэвэр нэгэн биш. Тэрбээр бусдын 650 мянган ам.долларын хувьцааг дээрэмдсэн гэдэг. Тодруулбал, АТГ болон ЦЕГ-т өнгөрсөн гурвдугаар сард иргэн Н.Цогтгэрэл хандаж, “АлтанДорнод Монгол” компанийн эзэн Т.Ганболдыг шалгуулах гомдол гаргажээ. Уг гомдолд “ Алтандорнод Монгол” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Британийн Виржиний арлуудын нутаг дэвсгэрт бүртгэлтэй “Голдстрим Монголиа Инк” компанийн нийт хувьцааны таван хувь болох 650’000 ам.долларын үнэтэй 2500 ширхэг хувьцааны хууль ёсны өмчлөгч болох миний хувьцааг иргэн Т.Ганболд, М.Идэр, Б.Батзориг нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар хууль бусаар Т.Ганболдын эзэмшилд шилжүүлэн авсан. 

Улмаар “Алтандорнод Монгол” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд, хувьцааг бусад иргэн аж ахуйн нэгжид дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийн их хэмжээний татвараас санаатайгаар зайлсхийж худалдан шилжүүлсэн.  Худалдсан хөрөнгийн орлогоо гадаад, дотоодын иргэн аж ахуйн нэгжүүд, оффшор руу шилжүүлэн их хэмжээний мөнгө угаасан” гэж буруутгаж байгаагаа дурджээ.

Мөн тэрбээр УЕП байсан Д.Дорлигжавт хахууль хэлбэрээр дөрвөн сая ам.доллар өгсөн хэргээр хэн хэн нь шалгагдаж байгаад хэрэг нь чимээгүй болсон. 

Түүгээр ч барахгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа “Эрдэнэт”-д ган бөмбөлөг шахсан дуулианд холбогдохдоо ч, хожим Хөдөлмөрийн үндэсний намыг хувааж, сонгуульд оролцуулахгүй болгосон гэх мэтээр нэр цэвэр нэгэн биш гэдэг. 

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшихээр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.