| | USD/MNT 0₮
Ажнай Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийн өмч хөрөнгө завшсан, олон жил дуншсан Тавантолгойн нүүрсний хулгайн хэрэг зэрэг хууль бус үйлдлүүд нь эхнээсээ тогтоогдож, прокурорт шилжихэд бэлэн болоод байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Түүнтэй холбоотой нэлээдгүй олон хэрэг шалгагдаж байгаа бөгөөд үүний нэг нь "Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон 370 орчим мянган тонн нүүрсний хэрэг юм.
Хэргийг дахин сануулбал, мэргэжлийн хяналтын байгууллагын хөндлөнгийн маркшейдеруудын хэмжилтээр 370 орчим мянган тонн нүүрс "Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон нь тогтоогдсон байдаг. Энэ нь тухайн үеийн ханшаараа 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг гэсэн үг болохыг хэвлэлүүд онцолж байж.
Энэхүү хэргийг ЦЕГ-ын харъяа Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж тогтоон, 2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд прокурорт яллагдагчаар татахаар шилжүүлсэн аж.
Тэгвэл АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг 2020 оны тавдугаар сарын 4-ний 22:00 цагийн үед баривчилжээ. Ийн ажиллагаа явуулсан шалтгаан нь Тавантолгойн ордоос алдагдсан нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй гэнэ. Үүнээс гадна өчигдөр буюу 2020 оны тавдугаар сарын 05-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн байран дээр АТГ-ынхан ирж Д.Бат-Эрдэнэ болон Д.Ариунболд нарын нүүрсний хулгайтай холбоотойгоор тухайн үеийн шаардлагатай бичиг баримтуудыг хураан авч явсан сураг байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр энэхүү нүүрсний хулгайтай холбоотойгоор М.Энхболд, Ж.Эрдэнэбат тэргүүтэй УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний асуудал яригдах бололтой.
Ажнай Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийн өмч хөрөнгө завшсан, олон жил дуншсан Тавантолгойн нүүрсний хулгайн хэрэг зэрэг хууль бус үйлдлүүд нь эхнээсээ тогтоогдож, прокурорт шилжихэд бэлэн болоод байгаа талаар бид өмнө мэдээлсэн.