| | USD/MNT 0₮

Н.НОМТОЙБАЯР:МОНГОЛЫН ТӨРД ХЭРЭГГҮЙ Ц.НЯМДОРЖ МЭТИЙГ ЗАЙЛУУЛНА

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие дааж нэр дэвшихээр болсноо зарласан билээ. Тэрбээр харин хаана гэдэг нь тодорхойгүй байсан бол өчигдөр орой "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэв.  

Тэрбээр "Хуулийн мөрдөстөн хүний царай харж ялласан, хууль тогтоох байгууллага нь хаалттай хуралдаж хүн шоглоcон, ер нь л "хөөрхөн" улстөрчдийн үнэн төрх хөшигний ард ямар лалар байдгийг илчилнэ. Хууль хаалттай бол хэвлэл нээлттэй. Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулахын тулд Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ. Энэ хүн Монголын төрд хэрэггүй. Улс төрийн цагдаа, улс төрийн хуулийн байгууллагыг бий болгож байна" хэмээн ярьсан юм.

Гишүүн асан Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшинэ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.