| | USD/MNT 0₮

300 ортой төрөх эмнэлэгт коронавируст халдварын үeийн дадлага сургуулилт хийнэ

Нийслэлийн эх хүүхдийн төв буюу 300 ортой төрөх эмнэлэгт коронавируст халдварын үeийн дадлага сургуулилт хийнэ. Өнөөдөр тус эмнэлгийн үйл ажиллагаатай салбарын сайд Д.Сарангэрэл болон албаныхан очиж танилцлаа. 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Коронавирусийн халдвар нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдсөн орж ирсэн 40 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй. Эрсдэлийг хамгийн муу байдлаар тооцож ажиллах ёстой. Тиймээс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагаа уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор 5 дугаар сарын 06- 08 ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилтыг хийнэ.

Энэхүү дадлага сургуулилтыг хэд хэдэн хэсэгт хийх бөгөөд Эх хүүхдийн 300 ортой эмнэлэгт 100 ор дэлгэх дадлага сургуулилт бэлэн байдлыг Эрүүл мэндийн сайд газар дээр нь үзэж танилцаж байна. Сүүлийн 20-30 жилийн хугацаанд ийм том талбайтай эмнэлэг баригдаагүй. Зүтгэсэний эцэст ашиглалтад оруулж чадлаа энэ Засгийн газар" гэлээ. 

 

Нийслэлийн эх хүүхдийн төв буюу 300 ортой төрөх эмнэлэгт коронавируст халдварын үeийн дадлага сургуулилт хийнэ. Өнөөдөр тус эмнэлгийн үйл ажиллагаатай салбарын сайд Д.Сарангэрэл болон албаныхан очиж танилцлаа.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.