МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР 6.8 ХУВИАР ӨССӨН БАЙНА
Монгол Улсын нийт гадаад өр 2019 оны жилийн эцэст 30.7 тэрбум ам.доллар болж, 2015 оноос 8.0 тэрбум ам.доллар буюу 35.0 хувь, өмнөх оноос 2.0 тэрбум доллар буюу 6.8 хувиар өссөн байна.
Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд, компани хоорондын зээллэг 10.3 тэрбум ам.доллар, бусад албарынх 8.5 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 7.7 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.1 тэрбум ам.доллар, Төв банкных 2.0 тэрбум ам.доллар байна.
Улсын нийт гадаад өр 2015 оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 0.8 тэрбум ам.доллар буюу 7.1 хувиар буурсан хэдий ч Засгийн газрынх 3.9 тэрбум ам.доллароор буюу 2.0 дахин, бусад салбарынх 4.8 тэрбум ам.доллар буюу 2.2 дахин, Төвбанкных 25.1 сая ам.доллар буюу 1.3 хувь, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 11.6 сая ам.доллар буюу 0.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Нийт гадаад өрийн бүтцийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 33.7 хувь, бусад салбарынх 27.8 хувь, Засгийн газрынх 25.1 хувь, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 7.0 хувь, Төв банкных 6.5 хувийг эзэлж байна.
Засгийн газрын нийт өр 2019 оны эцэст 23.9 их наяд төгрөг болж, 2015 оноос 9.5 их наяд төгрөг буюу 65.8 хувь, өмнөх оноос 1.5 их наяд төгрөг буюу 6.9 хувиар нэмэгдсэн байна.
Засгийн газрын нийт өр 2015 оноос өсөхөд Засгийн газрын дотоод өр 2.1 их наяд төгрөг буюу 60.5 хувь, Засгийн газрын өрийн баталгаа 1.6 их наяд төгрөг буюу 60.8% хувиар буурсан хэдийч Засгийн газрын гадаад өр 12.6 их наяд төгрөг буюу 59.4 хувь, барих-шилжүүлэх төрлийн концесс 737.7 тэрбум төгрөг буюу 3.8 дахин өссөн нь нөлөөлжээ. Засгийн газрын нийт өрийн 20.4 их наяд төгрөг буюу 85.5 хувь нь гадаад өр, 1.4 их наяд төгрөг буюу 5.9 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.5 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 1.0 их наяд төгрөг буюу 4.2 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.
Засгийн газрын нийт өрөөс 2019 онд үндсэн төлбөрт 603.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 894.5 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт 2019 онд 2015 оноос 1.7 их наяд төгрөг буюу 73.8 хувиар буурч, хүүгийн төлбөр 329.8 тэрбум төгрөг буюу 58.4 хувиар өсжээ.
Монгол Улсын нийт гадаад өр 2019 оны жилийн эцэст 30.7 тэрбум ам.доллар болж, 2015 оноос 8.0 тэрбум ам.доллар буюу 35.0 хувь, өмнөх оноос 2.0 тэрбум доллар буюу 6.8 хувиар өссөн байна.