| | USD/MNT 0₮
Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхах үзэгдэл нийгэмд байсаар байна. БГД-ийн 51 дүгээр сургуулийн багш, сургалтын менежер, эмч нь аутизмтай хүүхдийг гадуурхсан талаар аав нь хэвлэлд ханджээ.
Хүү нь хөнгөн хэлбэрийн аутизмтай бөгөөд өнгөрсөн есдүгээр сард тус сургуулийн нэгдүгээр ангид элссэн байна. Тэрбээр “Миний муу хүүг сургуулийн эмч, мeнeжeр, багш нь танай хүүхдийг сургаж чадахгүй гэсэн. Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхсан. Тэд нартай нэгийгээ үзнэ ” гэжээ.
Үндсэн хуульд заасны дагуу хүүхэд эрхээ таван орчинд хамгаалуулах ёстой байдаг. Үүний нэг нь сургуулийн орчин юм. Гэтэл сургуулийн захиргаанаас ийнхүү хүүг сургахаас татгалзсан нь хүүхдийг ялгаварлан гадуурхаад зогсохгүй, хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн явдал болжээ.
Хэрвээ хүүхдийг ялгаварлан гадуурхсан багш, сургуулийн захиргаанд Зөрчлийн тухай хуулийн 6.20-ын 3 дугаар зүйлд зааснаар хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай юм байна.
Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхах үзэгдэл нийгэмд байсаар байна. БГД-ийн 51 дүгээр сургуулийн багш, сургалтын менежер, эмч нь аутизмтай хүүхдийг гадуурхсан талаар аав нь хэвлэлд ханджээ.