| | USD/MNT 0₮

ЧИНГИС, САМУРАЙ БОНДООС МӨНГӨ ЗАВШСАН Б.ГАРАМГАЙБААТАР, Н.БАТБАЯРТ НАРЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАЖ БАЙНА

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Тэдэнд холбогдох хэргийг 2018 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хэрэг удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлсэн билээ. 

Улсад их хэмжээний хохирол учруулсан, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, нийгэмд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болох магадлал өндөр байгааг АТГ-аас мэдээлж байсан. 

Хэрэгт холбогдогчийн өмгөөлөгч үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж байшингаас байшингийн хооронд эдгээр хэргүүд бүхэл бүтэн 8-9 сар хүлээгдэж байна. Гэтэл үүнийг АТГ, прокурор, шүүхийн байгууллага буруутай мэт буруу ойлголт нийгэмд түгээж байна. Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байгаа юм.

Тэгвэл дээрх хоёрт холбогдох дахин сэргээн шалгаж эхэлсэн талаар прокурорын байгууллагаас мэдээллээ. 

 

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.