| | USD/MNT 0₮

НИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатын тоог баталлаа

 
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр 10 мандаттай, Баянгол, Хан-Уул дүүргүүд тус бүр 6 мандаттай, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 4 мандаттай, Багануур, Налайх 2 мандаттай, Багахангай дүүрэг 1 мандаттай байхаар боллоо. 

Ажлын хэсгээс холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилахад дараах санал, хувилбар боловсруулжээ.

Өнөөдрийн байдлаар Нийслэл Улаанбаатарт 1 сая 432 мянган иргэн амьдарч байна. Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилбал нэг мандатад 35-36 мянган иргэн ногдохоор байна. Мөн газар зүйн байршлыг харгалзан алслагдсан дүүргийн мандатын тоог нэмэх санал гаргажээ. 

Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгээс боловсруулсан саналыг дэмжлээ. Ирэх аравдугаар сард болох НИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатыг дараах байдлаар баталлаа.

1. Баянгол дүүрэг - Мандатын тоо 6

2. Баянзүрх дүүрэг - Мандатын тоо 10

3. Хан-Уул дүүрэг - Мандатын тоо 6

4. Чингэлтэй дүүрэг - Мандатын тоо 4

5. Сонгинохайрхан дүүрэг - Мандатын тоо 10

6. Сүхбаатар дүүрэг - Мандатын тоо 4

7. Багануур дүүрэг - Мандатын тоо 2

8. Багахангай дүүрэг - Мандатын тоо 1

9. Налайх дүүрэг- Мандатын тоо -2. 

Хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр 10 мандаттай, Баянгол, Хан-Уул дүүргүүд тус бүр 6 мандаттай, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 4 мандаттай, Багануур, Налайх 2 мандаттай, Багахангай дүүрэг 1 мандаттай байхаар боллоо.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.