| | USD/MNT 0₮
Өчигдөр орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр дэлхийн долоон улс орноос манай улсын нийт 273 иргэнийг авчрах ёстой байтал энэ нислэгээр 278 иргэн ирэв.
Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс сэжигтэй тохиолдол буюу халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдийг ХӨСҮТ-д тусгаарласан бол бусдыг нь амралтын газар болон тусгаарласан байна. Тэднийг 21 хоног тусгаарлах ёстой.
Харин өчигдрийн чартер нислэгээр УИХ-ын гишүүн асан, Батлан хамгаалахын сайд асан, "Ажнай" группийн ерөнхий захирал Д.Бат-Эрдэнэ, Жем интернешл группийн захирал Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нар багтжээ.
Тэдний хувьд чартер нислэгт багтах нь зүй хэрэг ч Д.Бат-Эрдэнийн хувьд Солонгос улсад байсан. Өмнөх удаагийн чартер нислэгт багтаагүй тэрбээр тухайн үед бусдын өмнүүр оочер дайрсан ч багтаагүй юм.
Уг нь бол тэрбээр өнөөдрийн тусгай үүргийн онгоцоор ирэх хуваарьтай байсан ч ийнхүү нэг хоногийн өмнө эрх мэдэл давуу байдлаа ашиглаж иржээ. Түүнийг хэн энэ удаагийн онгоцонд "чихэж" суулгасан бэ гэдэг нь анхаарал татаж байна. Тэрбээр гэр бүлийнхээ хамт Хавай арал дээр амарч аялж зугаалж амарч байгаад ийнхүү ирж байгаа юм байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Д.Бат-Эрдэнэ нэн даруй буюу өчигдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн шалтгаан нь УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд яарсантай холбоотой гэх.
Ажнай группийн захирал Д.Бат-Эрдэнэ тусгай үүргийн онгоцоор ирж амралтын газарт тусгаарлагджээ.