АТГ:Ц.Элбэгдоржийг баривчлаагүй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ сарын 03-нд тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлагдсан билээ. Харин тусгаарлалтын хугацаа дуусч гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжсэн байгаа юм.
Тэгвэл өнөө өглөө Ц.Элбэгдоржийг Жапан таунаас баривчиллаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Уг мэдээлэл үнэн эсэхийг АТГ-аас тодруулахад “Худлаа мэдээлэл байна. Түүнийг баривчлаагүй” гэлээ.
Дашрамд дуулгахад АТГ-аас түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа бөгөөд ажиглалтын хугацаа дууссаны дараа үргэлжлүүлэн мөрдөн байцаах ажиллагааг явуулна гэсэн юм.
Ц.Элбэгдоржийг баривчлаагүй гэв.