| | USD/MNT 0₮
Энэ жилийн сонгуульд бие даагч нар олон байгаа. Тэдний дунд Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяагийн нэр харагдана. Тэрбээр ИЗНН-аасаа биш бие даан нэр дэвшихээр шийдэж, мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлсэн байна.
Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард ИЗНН-ын дэд даргаар томилогдож байсан бөгөөд ИЗНН-ыг байгуулагдсан цагаас нь хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлсэн тухай яриа байдаг.
Мөн түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр гэдгээр нь олон нийт илүү сайн мэдэх бөгөөд хэдийгээр өдгөө тусдаа амьдардаг ч гэрлэлтээ албан ёсоор салгаагүй бололтой. Ц.Энхтуяа нь хаанаас нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байна.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр болон дөрвөн зөвлөх нь энэ удаагийн сонгуульд хүч үзэх нь ээ.
Дашрамд дуулгахад Ц.Энхтуяа нь “Женко” гэдэг компанийн хамтран зүтгэгч нь, хамтран ажиллагч нь буюу ямагт ард нь байж амжилтанд байхад нь хамт байсан эмэгтэй гэдэг. Тийм ч учир өнөөдөр бүрэн эрхтэйгээр “Женко” компаниас хувь хүртсэн шигээ явдаг ажээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр, ИЗНН-ын дэд дарга Ц.Энхтуяа сонгуульд бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.