| | USD/MNT 0₮
Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мягмарсүрэнгийн Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо. Тэрбээр 2019 оны зургадугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар ажиллаж байв. 1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд БОАЖЯ-ны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ. Түүний ажлын туршлага, ажиллах чадвар, удирдан зохион байгуулах болон ажил хэрэгч чанарыг харгалзан тухайн албан тушаалд томилох үндэслэл болгожээ.
Тэгвэл М.Баярмагнай нь хоёр тэрбум 584 сая төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгөтэй хэмээн 2018 оны ХОМ-тээ мэдүүлж байжээ. Тухайлбал, тэрбээр 108 сая 788 мянга 130 төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийнх нь нийт орлого 159 сая төгрөг давжээ. Түүнчлэн хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай бөгөөд 2,584,416,300 төгрөгөөр үнэлэгдэх юм байна.
Харин автомашины хувьд Toyota prius XW30- 1, Lexus-570 маркийн хоёр автомашинтай.
ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон М.Баярмагнай 2 тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгөтэй