| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжлээ. Түүнээс гадна Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. Ерөнхийлөгч дэмжсэн тохиолдолд УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлах юм.
Т.Бадралын хувьд 2016 оноос авлига албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгагдаж байгаа талаар хэвлэлүүд онцолж байсан. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй уг хэрэгт хошууч генерал Т.Бадралаас гадна ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар тооцоод байсан.
АТГ-аас дээрх албан тушаалтнуудыг 17 тендер хууль бусаар шалгаруулснаас төрд хохирол учруулсан хэмээн буруутган шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад найман үйлдэл нь тогтоогдсон гэдэг.
Хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ