| | USD/MNT 0₮
ЖДҮХС-ийн урт хугацаатай, хөнгөлөлттэй олгогддог зээл жинхэнэ ждү-чдэд очсон эсэх нь тун эргэлзээтэй санагддаг. Хамгийн гол нь авсан зээлээ зориулалтынх нь дагуу хэрэглэсэн үү гэдэг нь олны анхаарлыг татаж, маргаан дагуулж ирсэн билээ.
Тухайлбал, ХХААХҮЯ-ны Тэжээлийн тендерээс зээл авсан компаниуд дунд “Бадрангуй-Орших” ХХК нь тэрбум төгрөгийн зээл авчээ. Тодруулбал, уг зээлийг Увс аймгийн харьяат Монгол Улсын харцага А.Бямбажавын эхнэр Н.Батхишиг гэж хүн авчээ.
Уг зээлийг Увс аймгийн малчдад өвс тэжээлийг хямдралтай үнээр худалдана гэж авсан нь тодорхой байх. Гэхдээ малчдад хямд өртгөөр өвс, тэжээл тараасан уу гэдэгт хэн ч хяналт тавиагүй байна.
“Бадрангуй-Орших” компани ямар үйл ажиллагаа явуулдагийг судлахад мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажилладаггүй юм байна. Харин хүнд машин мехназим болон техникийн худалдаа явуулдаг компани аж.
Яагаад технкийн худалдаа явуулдаг компани байж тэжээлийн тендерээр тэрбум төгрөгийн зээл авав.
Магадгүй Улсын харцага цолтой бөхийн эхнэр тэрбум төгрөгийн зээл авахад хэн нэгэн нөлөөлсөн үү. Эсвэл хэн нэгэн зээл авахад нь нөлөөлсөн үү. Тэр их мөнгө тэжээлийн худалдаа руу яг орсон уу, эсвэл өөр зүйлд зарцуулагдсан уу гэх асуулт урган гарч ирнэ.
Ямартаа ч нэгэн үе зүлэг ногоон дэвжээнээ уран мэхт барилдаанаар үзэгч олныхоо харааг татаж явсан Улсын арслан А.Бямбажавын гэр бүлийн хүн Н.Батхишиг “Бадрангуй-Орших” ХХК-ийн нэр дээр тэрбум төгрөгийн зээл авсан нь тодорхой болов.
Зээлийн эргэн төлөлт ямар байгаа, мөн дээрх компанийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар эргэн мэдээлэх болно.
ХХААХҮЯ-ны Тэжээлийн тендерээс зээл авсан компаниуд дунд “Бадрангуй-Орших” ХХК нь тэрбум төгрөгийн зээл авчээ. Тодруулбал, уг зээлийг Увс аймгийн харьяат Монгол Улсын харцага А.Бямбажавын эхнэр Н.Батхишиг гэж хүн авчээ.