| | USD/MNT 0₮
ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ-ноос Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж байна.
ХНХ-ийн сайд С.Чинзориг хэлэхдээ "Дараах аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч 4-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.
- Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, холсоор ажиллах гэрэзгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.
- Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна.
-Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ" хэмээн онцлов.
ШУУД ҮЗЭХ:
С.Чинзориг: Цар тахлын үед бүх ААН-ын үйл ажиллагааг доголдож, орлого буурсанд тооцно