| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан энэ оны сонгуульд бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлжээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн хувьд сэтгүүлч, утга зохиолын судлаач, шүүмжлэгч, Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сониноос ажлын гараагаа эхэлж байсан.
Өнөөдөр, Өдрийн сонин зэрэг өдөр тутмын сониныг үүсгэн байгуулалцсан.
Нийгэм, улс төрийн нийтлэл, ярилцлага, өрнө болон дорнын утга зохиолын судалгаа, шүүмж, хувь хүмүүсийн намтар, орчуулга, жүжиг яруу найргийн арав гаруй ном бичиж хэвлүүлсэн.
“Цогт цагийн хүрдэн” Буддын соёлын төвийн санаачилгаар “Ганжуур, Данжуур, Их хөлгөн” судруудыг монгол хэл, кирилл бичигт хөрвүүлэн буулгаж буй төслийн ТУЗ-ийн гишүүн билээ. Ийнхүү 2020 оны сонгуульд хүч үзэж, улстөрд орохоор эргэлтгүй шийджээ. Гэхдээ хаана аль тойргоос гэдэг нь тодорхойгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан энэ оны сонгуульд бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлжээ.