| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогт 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрбээр төрсөн нутаг Сэлэнгээсээ ийнхүү нэр дэвшихээр болсон байна.
Түүнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр АТГ-аас шалгаж байсан.
Мөн гадаадад оффшор данс нээж, тус дансаараа дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан гэх хэрэгт буруутгаж шалгасан ч өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байна. АН-аасаа хөөгдсөн намгүй тэрбээр энэ удаагийн сонгуульд бие дааж өрсөлдөхөөр болжээ.
УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогт 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрбээр төрсөн нутаг Сэлэнгээсээ ийнхүү нэр дэвшихээр болсон байна.