| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцээд, нууцаар санал хураахад гишүүдийн олонх нь түдгэлзүүлэхийг дэмжсэн ч албажуулах ёстой тогтоолыг дэмжээгүй тул Н.Номтойбаяр гишүүн өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Харин дараа нь эрх баригч намынхан нь гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.
Тухайн үед тэрбээр “Би улс төрд эргэж ирнэ” гэж мэдэгдэж байсан бол 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн байна. Айна.
Ийнхүү саяхан намаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан учир тэрбээр МАН-аас нэр дэвших учиргүй тул бие дааж өрсөлдөхөөр болжээ. Харин аль тойргоос вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвшихээр болжээ.