| | USD/MNT 0₮
АН-ын гишүүн, Хөххотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ намасаа гарах өргөдлөө яг одоо өгч байна.
Тэрбээр хэдэн хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд хурлаараа намын дарга С.Эрдэнийг шүүмжилсэн юм. Учир нь "Сонгуульд нэр дэвшигчид намаасаа тогтоосон дэнчинг төлж сонгуулийн мөнгөө төлөөд явдаг нь үнэн. Миний хувьд Баянхонгор аймгаас нэр дэвшихээр эхлээд 40 сая төгрөг тушаасан. Дараа нь 30 сая, сүүлийн 30 сая гээд тушааж дууссан. Миний ҮБХ-ны гишүүн гэдгийг нотолсон С.Эрдэнэ даргын гарын үсэгтэй бичиг энэ байна. Түрүүн Х.Ганхуяг гэх гишүүн дэнчингийн мөнгө тараасан гэх 180 гаруй хүний нэрсийг задалсан. Тэр хүн хэн нэгнээс мэдээлэл авсан гэж сонссон. Дэнчингийн мөнгө өгсөн хүмүүсийн нэрсийг С.Эрдэнэ гэж хүн л мэдэж байгаа. Уг нь нэр дэвшигчдийг үзэл бодлоор нь уралдуулах ёстой, гэтэл С.Эрдэнэ дарга мөнгөөр нь уралдуулж байна" гэж ярьсан удаатай.
Тэгвэл намаа муухай харагдуулахгүй, намын даргын хууль бус үйлдлийг шүүмжилсэн Д.Мөнх-Эрдэнэ намаасаа гарахаар өргөдлөө ийнхүү өглөө.
АН-ын гишүүн, Хөххотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ намасаа гарах өргөдлөө яг одоо өгч байна.