| | USD/MNT 0₮

Архангайн авлигын сүлжээг бий болгосон БААТРУУДЫН хэн нь хэн бэ?

Бид “Хэн нь хэн бэ” цувралын хоёр дахь дугаарыг уншигч та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо.

Бид өмнөх дугаартаа Ажнай Д.Бат-Эрдэнэтэй холбоотой, олон жил дуншсан Тавантолгойн нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлсэн. Мөн Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийн өмч хөрөнгө завшсан, хууль зөрчсөн үйлдлүүдээ шалгуулахад элдвээр саад хийж, хугацаа хожсон ч шат шатны шалгалтаар хууль бус үйлдлүүд нь тогтоогдож байгаа талаар нийтэлсэн.

Тэгвэл энэ удаа огцом баяжсан, Архангайн өмнөх удирдлага болон АН-ын дарга нарын авлигын сүлжээг танилцуулах гэж байна.

Сонгууль дөхөх үеэр элдэв янзын цол гуншин гарч ирдгийг та бүхэн санаж байгаа биз. Эгээтэй л “Дэлхийн аварга” болох нь холгүй байдаг. Тэгвэл энэхүү уйтгартай, уламжлалт аргыг Архангай аймгийн экс удирдлагууд ашиглаж эхэлсэн бололтой. Сошиал орчинд өөрсдийгөө элдэв янзаар дөвийлгөж, Архангай аймгийн “баатар” цаашлаад Улсын баатрын хэмжээнд өөрсдийгөө рекламдана.

Гэтэл харамсалтай нь энэхүү арга нь сонгогчиддоо таалагдаагүй бололтой. 2012-2016 оны хооронд Архангай аймгийг удирдахдаа УИХ-ын гишүүн асан, Эдийн хөгжлийн сайд асан, одоо АТГ-т албан тушаалаа хэтрүүлж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргээр шалгагдаж буй “Фортуна” хочит Н.Батбаярын даалгавраар авлигын аалзны тор үүсгэсэн этгээдүүдэд ард түмэн нь Архангайн “АВЛИГЫН БААТАР” цол олгожээ.

Эдгээр баатруудын хэн нь хэн болохыг танилцуулъя.

“Авлигын загалмайлсан эцэг” гэх цол гуншинг ард түмэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт өгч байсан цаг саяхан. Тэгвэл “Архангайн авлигын загалмайлсан эцэг баатар” цолыг Архангай аймгийн Засаг дарга асан, АН-ын дарга асан Д.Бат-Эрдэнэд олгожээ.

Үүгээр ч зогсохгүй Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан, АН-ын дэд дарга асан Ч.Мөнхбатад “Н.БАТБАЯРЫН ЦҮНХ БАРИГЧ БААТАР” цол, Архангай аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, АН-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч асан Д.Оюунчимэгт “ТӨСВИЙН МӨНГӨӨР ТҮРИЙВЧЭЭ ТҮНТИЙЛГЭГЧ БААТАР” цолыг тус тус Архангай аймгийн иргэд, оршин суугчид олгосон байна.

Тэгвэл энэхүү цолнуудын цаад утга нь юу байв?

Архангай аймгийн Засаг дарга асан, АН-ын дарга асан Д.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга асан, АН-ын дэд дарга асан Ч.Мөнхбат, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, АН-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч асан, УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаяр нарын улсын төсвөөр түрийвчээ түнтийлгэгчид гэнэ. Аймгийн төвийн аль л өнгөтэй, өөдтэй газар, өндөр дүнтэй тендерийг шилж сонгон өөрсдөд нь авлига, хээл хахууль өгсөн нөхдөд тараасан байдаг.

БАРИМТ 1: Аймгийн Засаг дарга асан, АН-ын дарга асан Д.Бат-Эрдэнэ өнөөдөр Архангай аймгийн баячуудын жагсаалтыг зүй ёсоор тэргүүлнэ. Аймгийн төвд таван орон сууц, Улаанбаатар хотын Баянбүрд орчимд 100 гаруй метр квадрат гурван өрөө орон сууцтай нэгэн аж. Түүнийгээ өөрийн “сайн дүү” Д.Дашчойнхорын найзын компани болох “Болор аграмба” ХХК-д 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий гуравдугаар цэцэрлэгийн тендерт давуу эрх олгож, сонгон шалгаруулсныхаа хөлсөнд авч байж. Уг тендерт ялагдсан компаниуд гомдол гаргаж шүүхэд хандсан боловч “Фортуна” Н.Батбаярын нөлөөгөөр хэргийг дарж чадсан бололтой.

БАРИМТ 2: Эмнэлгийн ажилчдын орон сууц барих нэрийн доор аймгийн ИТХ-аар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төсөл сонгон шалгаруулалтаар батлуулж, эмнэлгийн нэр дээр захирамж гаргаж байсан удаатай. Үүнийхээ дараа эмнэлгийн дарга Д.Оюунчимэгийн төрсөн дүү Д.Оюунбаярын “Идэр живаа” ХХК-тай орон сууц бариулах гэрээ байгуулах замаар газраа борлуулдаг байж. Орон сууцтай болох нь хэмээн горьдож байсан эмнэлгийн эмч, ажилчдыг тэд хөсөр хаяж, авлигын золиос болгосон юм.

БАРИМТ 3: Аймгийн Засаг дарга асан Д.Бат-Эрдэнэ өөрийн хамсаатан Ч.Мөнхбатад Төрийн орон сууцны корпорациас зарласан айлын орон сууц барих тендерт  “Хасу холдинг” ХХК-д тендерийн тухай хуулийг ноцтой зөрчиж илт давуу байдал олгож авч өгсөн байдаг. ИТХ-ын дарга асан, АН-ын дэд дарга асан Ч.Мөнхбатын барьсан гурван барилга чанарын шаардлага хангадаггүй, таван настай таван хүүхэд зэрэг дэвхцэхэд нураад уначих шахдаг барилга хэмээн иргэд нь хэл ам хийдэг.

Дээрх баатруудын авлигын сүлжээ үүгээр дуусахгүй. Тэд Архангайг самарч байгаа талаар ард иргэд нь гомдолтой байгаагаа удаа дараа хэлж байсан.

Дашрамд сануулахад, Монголын эдийн засгийг нэг хэсэгтээ л сүйрүүлсэн “Фортуна” Н.Батбаяр, түүний охин Б.Жаргалан нар энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр АН-даа тус бүр 100 сая, нийлээд 200 сая төгрөг тушаасан гэсэн шүү.

Үргэлжлэл бий...

Г.Жаргалмаа

Бид “Хэн нь хэн бэ” цувралын хоёр дахь дугаарыг уншигч та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Бид өмнөх дугаартаа Ажнай Д.Бат-Эрдэнэтэй холбоотой, олон жил дуншсан Тавантолгойн нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлсэн. Мөн Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийн өмч хөрөнгө завшсан, хууль зөрчсөн үйлдлүүдээ шалгуулахад элдвээр саад хийж, хугацаа хожсон ч шат шатны шалгалтаар хууль бус үйлдлүүд нь тогтоогдож байгаа талаар нийтэлсэн.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.