| | USD/MNT 0₮

Д.Эрдэнэбат: 5000 төгрөг олж чадахгүй байгаа иргэдийг 50-100 мянган төгрөгөөр торгох нь маш буруу

УИХ дахь АН-ын зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэхдээ "УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас өргөн мэдүүлсэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан АН-ын зөвлөл хуралдаж, Ажлын хэсэгт зарчмын зөрүүтэй саналуудыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хуульд үндсэн гурван зарчим зөрчигдөж байгаа. Нэгдүгээрт, төсвийн тухай хуульд зарим нэг зохицуулалтыг хийх тухай асуудал нь Үндсэн хуулийн зөрчлийг шууд үүсгэж байгаа юм. 

Коронавирусийг далимдуулж хэрхэн ял шийтгэл оноох вэ гэдэг тал руугаа дэндүү хэлбийсэн нь маш буруу хууль боллоо гэж бодож байна. Иймд бид өргөн барьсан хуулийн төслөөс 8-9 зүйл заалтыг хуулийн төсөлд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуульд оруулсан заалтыг зөрчиж, давхардуулсан байна. Энэ цар тахлын үед хэн нэгэнд хорих ял оноох нь буруу. Өөрөөр хэлбэл, иргэдийн амьжиргаа муудаж, орлого тасалдсан энэ үед хэт өндөр торгууль ногдуулах нь буруу. Зөрчлийн тухай хуульд сануулах заалт оруулах нь зүйтэй. 5000 төгрөгөө олж чадахгүй байгаа иргэдийг 50-100 мянган төгрөгөөр торгох шийдвэр буруу юм" хэмээн онцоллоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гадаадад байгаа иргэдээ авчрах тал дээр маш онцгой анхаарах ёстой, яаралтай эх орондоо татах хэрэгтэй. Монгол Улсын хил дээр ирсэн Монгол иргэдийг хилээр нэвтрүүлэх ёстой. Мөн нийслэлд зарагдаагүй 20 орчим мянган барилга, зочид буудлууд бий. Тэдний тог, ус зэрэг урсгал зардлуудыг нь шийдэж өгөөд гадаадад байгаа иргэдээ тусгаарлах хэрэгтэй. 

ШУУД ҮЗЭХ: 

Д.Эрдэнэбат: УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хэн ч халдах ёсгүй
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.