| | USD/MNT 0₮

Ж.Батзандан: ҮХЦ-ийн гурван гишүүн 1992 оноос өмнөх бүх шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянадаг болгохоор зэхэж байна

УИХ дахь ШИНЭ намын зѳвлѳл 11.00 цагт хуралдлаа. Уг хурлаар нийт гурван асуудлыг хэлэлсэн юм. Тухайлбал,

НЭГ. Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн тухай зарим асуудал, ҮХЦ-ийн нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах тухай,

ХОЁР. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулах тухай санал,

ГУРАВ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Энэ талаар яг одоо мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүн хууль бус үйлдэл хийсэн. Б.Туулхүү, н.Баясгалан, н.Нанзаддорж нарын гурван хүн 1992 оноос өмнөх бүх шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянадаг болгох шийдвэрийг гаргажээ. Эрдэнэтийн 49 хувийг Монголын ард түмнээс булааж, Эрдэнэбилэгт авч өгөх шийдвэрийн эхлэл нь энэ юм. Иймд эдгээр гурван иргэнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан байгаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын гишүүний тангарагийг өөрчлөх саналаа оруулж байна. Гишүүн тангараг өргөхдөө "нийт иргэн, улсын эрх ашгийг" гэж хэлдэг. Гэхдээ хоёр үгний дунд байх таслалыг уншдаггүй учир "Иргэн улс" хэмээн уншигддаг. Иймд энэхүү хэсгийг хасах ёстой гэж үзэж байна.

ШУУД ҮЗЭХ: 

Ж.Батзандан: УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.