Д.Лүндээжанцан: Хууль батлах босгыг өндөрсгөнө
Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын гишүүд өнгөрөгч баасан гарагт Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийж байна. Тус хуулийн төслөөр дараах өөрчлөлтүүд орно.
- Анхдугаар чуулганаар таваас дээш түр үнэмлэхтэй гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, насаар хамгийн ахмад нь УИХ-ын чуулганыг ахална.
- УИХ Засгийн газрын гишүүдийг томилохгүй ч Засгийн газрын бүх гишүүнийг чуулганы хуралдаанд нэг бүрчлэн танилцуулж, асуулт асууна.
- Хуулийн төслийг нийт дөрвөн үе шаттайгаар батална. Хэлэлцэх эсэх, олон нийтээс санал авах шаардлагатай бол анхны хэлэлцүүлгээс өмнө саналыг авна. Мөн хуулийн төсөл бусад хуультай нийцсэн эсэх талаар эрхзүйн дүгнэлтийг гаргадаг болно.
- 39 гишүүн хуралдаанд сууж байж ирц бүрдсэн гэж үзэж, хууль батална. 45 гишүүн хуралдаанд суулаа гэхэд 39 нь санал нэгдсэн тохиолдолд хууль батлагдана. Ингэснээр хууль батлах босгыг өндөрсгөж байгаа хэрэг юм.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА