| | USD/MNT 0₮

СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ БИЕ ДААГЧДЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА

Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг өнөөдрийг дуустал хүлээж авах ёстой.

Улсын онцгой комиссын тогтоолоор УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 25-ны өдрийг хүртэл хаасантай холбогдуулан бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар хүлээн авч байна. 

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийг, холбогдох санхүүгийн эх үүсвэр, зардлын дүнгийн хавсралтын хамт pdf файл /сканердаж/ болгон аудитын байгууллагад ирүүлэх боломжтой юм байна.

Ингэхдээ хөдөлгөөний хязгаарлалтад орсон гэдгийг нотлох баримт бичиг болон иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ эсвэл оршин суугаа газрын тодорхойлолтыг хамт авч ирэн хүлээлгэн өгнө.

Харин нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээсний дараагаар буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17.30 минут хүртэл цахимаар хүлээн авсан мөрийн хөтөлбөрийн эх хувийг цаасаар хүлээн авахаар болжээ. 

Улсын онцгой комиссын тогтоолоор УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 25-ны өдрийг хүртэл хаасантай холбогдуулан бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар хүлээн авч байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.