| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг сонгуульд бие даан нэр дэвшихээр болж, мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сонгуульд бие даан нэр дэвших болсноо өнөөдөр мэдэгдлээ. 

Тэрбээр энэ сарын 17-нд АН-ын дарга С.Эрдэнэд хандан шаардах бичгийг хүргүүлсэн. Уг бичигт 2019 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийг нь намаас хассан тухай мэдээлэл өгсөн боловч жилийн хугацаанд намаас хассан мэдэгдэл ирээгүй тул намаас хассанаа нотлох баримтаа ирүүлэхийг шаарджээ.

Тиймээс өчигдөр өөрийн албан ёсны цахим хуудсаар бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн бол өнөөдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.

Тэрбээр “Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй.

Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо.

С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ” хэмээн мэдэгджээ.

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сонгуульд бие даан нэр дэвших болсноо өнөөдөр мэдэгдлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.