| | USD/MNT 0₮

Ч.ГАНТУЛГА: “ШАХМАЛ ТҮЛШЭЭР УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА НЬ ИНЭЭДТЭЙ БАЙНА”

---Найман хүний амь, 800 гаруй хүн угаартсан асуудал Ч.Гантулгад инээдтэй санагдаж байна---

Сайжруулсан шахмал түлшний асуудал нийгэмд дуулиан шуугиан тарьсан хэвээрээ байна. Өнөөдрийн байдлаар угаарын хийнээс болж найман хүүхэд амиа алдаж, нийт 800 гаруй хүн хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тэгвэл сайжруулсан түлшээс болж хордож, амиа алдаад байгаа асуудлын хариуцлагыг төрөөс нэхэх юмуу, хариуцаж байгаа дарга удирдлагуудаас асуух ёстой юм болов уу. Харин ч өөрсдийгөө өмгөөлж, ард иргэдэд буруу өгч, хийсэн ажлыг санаатай харлуулж байна гэж гүтгэж дайрах дарга ч нар байна.

Тухайлбал, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга “Хороон дээр их ажил хийж байгаа. Засгийн газрын гаргасан тогтоолыг шат шатандаа хэрэгжүүлж ажиллаж байна. Утаа тодорхой хувиар буурсан. Цаашид ч буурна. Агаарын бохирдлын асуудал бий. Үүнийг цогцоор нь шийдвэрлэж байж орчинд учраад байгаа бохирдлыг бууруулах ёстой. Бид нар зуух пийшингийн стандартыг мөрдүүлнэ. Зуух хэвийн байж түлш түлэх ёстой. Тавантолгой түлш компаниас нийт 300 гаруй ажилтантай том бригад ажиллаж байна. Бүх айлуудад очиж буруу галлагаатай зуухыг нь янзалж, зөвлөгөө өгч байна. Тэгэхээр иргэд төртэйгээ хамтарч ажиллаж байна гэсэн үг. Энэ түлш бол маш олон айлын зууханд туршигдсан.

Түүнээс хэн нэгнийг хохироох, гүтгэх үндэслэл байхгүй. Зөвхөн зөв хэрэглээ стандартаа л мөрдөх хэрэгтэй. Зөв хэрэглээг бий болгоно. Ер нь дэд бүтцийн салбар руу хөрөнгө оруулалт хийх цаг нь болсон. Иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлэх.

Агаарын бохирдлыг бууруулж  иргэдэд аюулгүй орчин бүрдүүлэхэд гаргалгаа шийдлээ зөв гаргаж явах хэрэгтэй. Энэ түлшинд шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүс болон агаарын бохирдлоор улс төр хийж байгаа улстөрчид инээдмийн харагдаж байна. Болж бүтэж байгаа зүйлээ шүүмжилж болохгүй. Улс төр харгалзахгүй хийх энэ ажлууд цаашдаа хийгдээд явна. Тиймээс битгий улстөржүүлээрэй” гэсэн тайлбарыг өгчээ.

 

 

БҮРЭН ЭХЭЭР НЬ ШУУД ҮЗЭХ:

Найман хүн угаартаж амиа алдсан, 800 гаруй хүн хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан асуудал Ч.Гантулга даргад инээдтэй санагдаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.