| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тусгаарлалтын хугацаа маргааш дуусна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн билээ

Тодруулбал, "Токио-Улаанбаатар" чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн ихэнх нь "Тоёоко Инн" зочид буудалд байрласан аж. Тэгвэл тус зочид буудалд байрласан 188 хүний дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаа юм.

Тэгвэл тэдгээр иргэдийн тусгаарлах 21 хоногийн хугацаа маргааш дуусч байна.

Давтан шинжилгээгээр тэдэнд халдвар илрээгүй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн билээ. Тиймээс тус иргэдийг маргааш тусгаарлалтаас гаргаж,  гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг авлига албан тушаалын хэргээр шалгаж, яллагдагчаар татсан байгаа бөгөөд тусгаарлах хугацаа дууссаны дараа үргэлжлүүлэн мөрдөн байцаах ажиллагааг явуулна гэдгийг АТГ-аас мэдээлсэн билээ.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг тусгаарлалтаас гарсны дараа Төв аймгийн хорих ангид цагдан хорино гэсэн мэдээлэл байна.

Учир нь өнөөдөр Ерөнхий сайд асан М.Энхсайханын цагдан хорилоо. Харин түүний араас хорих хэд хэдэн хүн бий. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэх.  

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тусгаарлагдах хугацаа маргааш буюу энэ сарын 24-нд дуусч байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.