| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Дэлхийд олон олон сонин үзэгдэл гарч байна. Халдварт өвчнөө санаатайгаар тараах тохиолдол байна. Санаатайгаар зугтаж, нууж оргож байна. Хоол хүнсийг бохирдуулах, цахилгаан шатанд шүлсээ хаях.
Мөн хуурамч мэдээ мэдээллийг цахим сүлжээнд их тарааж байна. Үүнд үүрэн холбооны эрх бүхий байгууллагууд хамтран зөрчил гаргасан цахим хаягийг хаах эрх нь байгаа.
Нөгөө талаар ийм үйлдэлд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хариуцлага хүлээлгэх хуулийн заалт нь алга байна.
Тэгэхээр хуулийн гол заалт бол хариуцлагыг чангатгах, тэмцэл явуулж байгаа төрийн алба хаагчдын ажиллах эрхзүйн орчныг болон хүлээх үүрэг хариуцлагыг нь тодорхой болгохоор заасан байгаа” гэв.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Тодруулбал, халдварт өвчнийг санаатайгаар тараавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Мөн худал мэдээлэл тарааж түгээсэн бол Зөрчлийн тухай хуулиар 500 нэгжээр торгоно гэж заасан байгаа.
Худалдан борлуулагдаагүй орон сууцыг эргэлтэнд оруулах талаар ч энэ хуульд тусгайлан заасан байгаа. Хоёрдугаарт төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд зохицуулалт хийж байгаа” гэлээ.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Тодруулбал, халдварт өвчнийг санаатайгаар тараавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Мөн худал мэдээлэл тарааж түгээсэн бол Зөрчлийн тухай хуулиар 500 нэгжээр торгоно гэж заасан байгаа