| | USD/MNT 0₮

Д.САРАНГЭРЭЛ:АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР 415 АМЬСГАЛЫН АППАРАТ, 500 ОРЧИМ ОР АВНА

Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн байна.

Хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шуурхай арга хэмжээ авах асуудалд амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас зэргийг авахаар болсон байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Дэлхий нийтэд тархсан коронавирус гарч эхэлснээс хойш энэ зээлийн хэлэлцээ эхэлсэн. АХБ-ний 300 сая ам.долларын зээл олгогдоно" гэлээ.

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг шийдэхэд төр засаг шуурхай арга хэмжээ авч байгаа. 415 амьсгалын аппарат, 500 орчим эрчим эмчилгээний орыг энэ төслийн хүрээнд авна" гэв. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг шийдэхэд төр засаг шуурхай арга хэмжээ авч байгаа. 415 амьсгалын аппарат, 500 орчим эрчим эмчилгээний орыг энэ төслийн хүрээнд авна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.