| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн сайд асан Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хэлэлцэх байсан ч хавтаст хэргийг прокурорт буцаасан байна.
Тодруулбал, НПГ-аас Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
Улмаар энэ сарын 6-ны өдөр болсон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн учир Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ээс шүүх хуралдааныг өнөөдөр 10:00 цагт товлосон байсан. Харин шүүх хуралдаан хэргийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагаа хийгдэх тул хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн сайд асан Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хэлэлцэх байсан ч хавтаст хэргийг прокурорт буцаасан байна.