| | USD/MNT 0₮

Т.Энхтүвшин:Улс орны нөхцөл байдал эдийн засаг хүнд байхад зургаан сая төгрөгөөр дуу хийлгүүлнэ гэж байхгүй

Дорноговь аймгийн Засаг дарга Тамгын газар Онцгой байдлын газар, эрүүл мэндийн байгууллага, цагдаа нь хамтран дэлхий дахинд тархаад буй цар тахал коронавирус /covid19/-ийн халдвараас урьдчилан сэргийлж, хайртай хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор коронавирусийн эсрэг дуу хийлгэсэн нь хэдхэн хоногийн хугацаанд олон нийтийн сүлжээнд хэдэн мянган лайк шэйр авчээ.

Тодруулбал, “Муза” хамтлаг "Covid-19" гэсэн дууг хийж, дүрсжүүлжээ.

Гэтэл энэ дууг онцгой цаг үед зургаан сая төгрөгөөр санхүүжүүлж хийсэн гэх сөрөг мэдээлэл шүүмжлэл гарч эхлэв.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинээс тодрууллаа.

-Танай аймгийн удирдлагууд “Муза” хамтлагийнхнаа "Covid-19" гэх дууг зургаан сая төгрөг төлж хийлгэсэн юмуу?

-Үгүй, энэ мэдээлэл худлаа ташаа мэдээлэл гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас ч мэдээлэл хийгээд залруулсан шүү дээ. Улс орны нөхцөл байдал болон эдийн засаг хүнд байхад юун зургаан сая төгрөгөөр дуу хийлгүүлэх вэ. Тийм илүүдээ гарсан мөнгө төгрөг гэж юу байх вэ.

-Хаанаас ямар зорилготой ийм мэдээлэл гарав?

-Тэр дууг дуулсан залуучууд болон дуулаагүй залуус нь хоорондоо маргалдаж мууцалдаж ийм яриа гаргасан гэсэн.

-Аймгийн онцгой комиссоос мөнгийг нь гаргахаар болсон юм бишүү?

-Худлаа. Тэднийхээс өөрсдөө тайлбар хийсэн байсан.

-Таныг МАН-аас нутагтаа нэр дэвших гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Би өөрөө мэдэхгүй. Намын бага хурал шийдэх байх.

-Та өөрөө нэрээ дэвшүүлнэ гэсэн бодол байгаа юу?

-Нэр дэвших эсэх нь надад нэг их сонирхолтой санагдахгүй байгаа. Намын бага хурал нь шийдвэр гаргах байх. 



Дорноговь аймгийнхан зургаан сая төгрөгөөр коронавирусийн эсрэг дуу хийлгүүлсэн гэх мэдээллийг Засаг дарга Т.Энхтүвшин нь үгүйсгэлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.