| | USD/MNT 0₮

О.БААСАНХҮҮ АН-Д ЭЛСЭЖ БАТЛАХАА АВНА

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр хоногийн өмнө МАХН-аасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр өнөөдөр Ардчилсан намд элсэж батлахаа гардаж авахаар болжэээ. Энэ талаараа 12.00 цагт мэдээлэл хийх юм байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би АН-д санал тавьсан.

Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн" гэж ярьж байсан. 

Ийнхүү энэ жил АН-аас нэр дэвших эрхтэй болж байгаа бөгөөд түүнийг С.Эрдэнэд 100 сая төгрөг тушаасан хэмээн Х.Ганхуяг мэдэгдсэн юм. Харин үүнийг тэрбээр үгүйсгэж, намайг гүтгэсэн гэх тайлбарыг ч бас хийсэн удаатай билээ. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр хоногийн өмнө МАХН-аасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр өнөөдөр Ардчилсан намд элсч батлахаа гардаж авахаар болжэээ. Энэ талаараа 12.00 цагт мэдээлэл хийх юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.