| | USD/MNT 0₮
Хотын дарга С.Амарсайхан авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хэлтэс, газрын дарга, төлөөлөгч нартайгаа хатуу тэмцэнэ хариуцлага хүлээлгэнэ, албан тушаалаас нь чөлөөлнө гэж сүртэй мэдэгдсэн удаа бий. Гэвч хачир дээрээ тэмцэж байгаа зүйл байхгүй. Харин ч хууль бус үйлдлийг нь ил далдаар өөгшүүлдэг байхыг үгүйсгэхгүй. НИТХ-ын төлөөлөгч болон газар, хэлтсийн дарга нарт холбогдох авлигын хэргүүд ар араасаа хөвөрч хууль шүүхийнхний байгууллагыг сахиж яваа нь үнэн.
Ингээд авлига, албан тушаалын хэргээр АТГ болон прокурорт шалгагдаж байгаа Нийслэлийнхэнтэй танилц.
Тендерийн хэргээр Д.Энхжаргалыг шалгаж байна
Худалдан авах үйл ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалд АТГ-аас эрүү үүсгэн шалгаж саатуулсан байдаг. Тэгвэл түүнийг “Нийслэл өргөө” компанийн тендертэй холбоотой хэргээр шалгаж буй.
10 удаагийн үйлдлээр 1,5 тэрбум төгрөгийг “угаасан” Ш.Одончимэг
Эдгээр албан тушаалтнуудыг өөрсдийн хамаарал бүхий “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх зэрэг компанийн дансаар 100 гаруй үйлдлээр дээрх 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан гэдэг үндэслэлээр буруутгажээ.
Нэг орлогч хувьдаа долоон байр завшив
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Ариунбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж эхэлжээ. Учир нь 2016 оны сонгуулийн дараа дээрх албан тушаалд томилогдсон Д.Ариунбаатар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотын баланст бүртгэгдэх ёстой байсан долоон орон сууцыг өөрийн болгож авсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Д.Ариунбаатар нь Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн хүргэн ажээ.
60 сая төгрөгийн хахууль авсан Т.Эрдэнэтуяа
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа нь бусдаас их хэмжээний авлига авч байгаа үйлдэл дээрээ баригдсан.
Тэрбээр нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан байна. Түүнийг АТГ-аас 72 цаг саатуулаад сулласан.
Хотын орлогч Б.Отгонсүхийг яллагдагчаар татжээ
Өнгөрсөн жил шинээр томилогдсон хотын орлогч нар хийсэн ажлаараа бус үг, үйлдлээрээ олны шүүмжлэл дагуулсан. Тэдний нэг нь хотын даргын “философич” Б.Отгонсүхэд хамаарах эрүүгийн хэрэг байгаа юм. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн тэмдэглэл сошиал орчинд ил болсон юм. Тус тэмдэглэл дээр нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, тус газрын Захиргааны удирдлага санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мөнхбат нарыг шалгаж буй бөгөөд тэдэнтэй холбоотой шүүх хурал товлогдсон тухай мэдээлэл гарсан байдаг.
Ингэхдээ Д.Отгонбаатар, Ц.Мөнхбат нарыг тендер зарлахгүйгээр нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогч, тухайн үед НИТХ-ын төлөөлөгч байсан Б.Отгонсүхийн хүсэлтээр 2017 оны наймдугаар сарын 18-ны өдөр “Сити баз консалтинг” компанийн захирал Н.Отгонбаяр, гүйцэтгэх захирал Г.Зуундарь нартай шууд гэрээ байгуулж, тус компанид 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт буруутгагджээ.
Энэ хэрэгт холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Отгонсүхийг мөн яллагдагчаар татсан. Түүнийг 1.8 тэрбум төгрөг шилжүүлэх хэрэгт хөндлөнгөөс оролцож, улмаар 2017 оны наймдугаар сарын 18-нд Д.Отгонбаатарт ХААН банкны дансаараа дамжуулан иргэдийн төлөөлөгчөөс 500 мянган төгрөгийн хахууль өгсөн нь АТГ-ын шалгалтаар тогтоогджээ. Энэ хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн ч сураг тасарчээ.
О.Гал
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Ариунбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж эхэлжээ. Учир нь 2016 оны сонгуулийн дараа дээрх албан тушаалд томилогдсон Д.Ариунбаатар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотын баланст бүртгэгдэх ёстой байсан долоон орон сууцыг өөрийн болгож авсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Д.Ариунбаатар нь Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн хүргэн ажээ.