| | USD/MNT 0₮

Титэмт вирустэй тэмцэж байх хойгуур тэмбүүгийн халдвар ихэслээ

Манайд бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүүгийн халдвар огцом нэмэгджээ. Монгол Улс титэмт вирус гээд бусад зүйлд анхаарал суларч байгаа байх, ямар ч үед эрүүл мэндийн асуудал болоод өвчинг эрэмблэх буруу гэж албаныхан үздэг юм байна.

Сүүлийн үед тэмбүүгийн халдвар нилээд өсөх хандлагатай болж байна.

ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, сайн дурын Улаантууз эмнэлгээс гаргасан судалгаа мэдээллээр 2020 оны эхний улирлын байдлаар тэмбүүгийн халдвар өмнөх оны энэ үетэй харьцуулахад 42.7% өссөн дүнтэй гарчээ.

Тэгэхээр өнгөрсөн онд тэмбүү аюул боллоо гээд хашгирч байсан юм чинь тэрнээс хэд дахин нэмэгдэхэд хашгирах багадаад уйлахаар санагдаж байна.

Тэмбүү нэмэгдэх нь хувь хүндээ, гэр бүлд, цаашлаад үндэсний аюулгүй байдалд маш их хор уршигтай өвчин гэдгийг ХӨСҮТ-ийн эмч хэлж байсан.

Тиймээс хүн бүхэн л хариуцлагатай байж, бэлгэвчийг хэрэглэх, тохиолдлын бэлгийн хавьталыг тэвчих, өөрийнхөө эрсдлийг үнэлж, хамгийн гол нь тогтмол шинжилгээнд хамрагдаж байхыг эмнэлэгийн байгууллагаас уриалж байна.

Хүн алдаж, эндэж болно. Тэмбүүгийн халдвар авч болно. Энэ нь эдгэрдэг өвчин. Аль болох эрт үед нь эмчилгээнд орвол бүрэн эмчлэгдэнэ.

 

Тэмбүүгийн халдвар авч болно. Энэ нь эдгэрдэг өвчин. Аль болох эрт үед нь эмчилгээнд орвол бүрэн эмчлэгдэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.