| | USD/MNT 0₮

Б.Махбалд холбогдох шүүх хурал 10 дахь удаагаа хойшилж, ирэх сарын 08-нд болохоор болов

Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшлогдлоо.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан.

Иймд шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг өнөөдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байсан. Гэвч өнөөдөр болох шүүх хурал дахин хойшилжээ. 

Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул хурлыг тавдугаар сарын 08-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.