| | USD/MNT 0₮

МАН-ЫН БҮЛЭГ:ИРГЭД ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ТОРГОХ, ХОРИХ АРГА ХЭМЖЭЭ Ч АВНА

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар мэдээлэл хийв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт Хаврын чуулганаар хэлэлцэх чухал шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн.

Хоёрдугаарт коронавирустэй холбоотой бие даасан хууль гаргахтай холбоотойгоор төслийн талаар санал солилцсон. Цаг үеийн асуудал болон ноолуурын үнэ, ЖДҮ-г дэмжих чиглэлээр, хаврын тариалалтын бэлтгэх ажлыг хангах чиглэлээр хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн. Чуулган эхлээд хоёр долоо хонож байна. Сонгуулийн жил байгаа тавдугаар сард чуулган идэвхтэй хуралдах шаардлага үүсч байна. 

Энэ тавдугаар сарын 25-аас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулан батлах 40 гаруй хууль байгаагаас 10 орчим хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай байгаа юм. 

Тухайлбал, УИХ-ын тухай хууль, чуулганы Дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зэрэг хуулиудыг хэлэлцэх шаардлагатай учраас тавдугаар сардаа багтаан хэлэлцэж дуусгахаар бүлэг зөвшилцсөн байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Коронавирусийн халдвар цар тахалтай холбоотойгоор нэг удаагийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хууль хорио цээрийн дэглэм тасарсан өдөр хүчингүй болох юм. Өнгөрсөн хугацааны үйл явдал, туршлага, олон асуудлыг дүгнэж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөхцөлд иргэдийн эрхэд тодорхой хэмжэний хязгаарлалт хийх зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар бие даан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хийсэн байгаа.

Гол зарчим нь Засгийн газарт онцгой үүрэг өгч, холбогдох албаныхны үүрэгжүүлж, тусгай албан хаагчдын нийгмийн асуудлыг онцгой анхаарах зэрэг асуудлыг хуульд тусгасан. Нөгөө талаар холбогдох яам болон албан тушаалтнуудын хүлээх үүрэг тодорхой болж байгаа. Тангараг өргөсөн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх. 

Ялангуяа Монгол Улсад УИХ-ын сонгууль зохион байгуулахад том үүрэг гүйцэтгэх хууль юм. Цар тахалтай холбоотойгоор төрийн болон аж ахуй нэгж, иргэдийн эрх үүргийг зааж өгч, хариуцлагын асуудлыг чангатгасан. 

Хүний эрх зөрчигдөхөөс, зүй зохисгүй халдах, арьс өнгөөр ялгаварлахгүй байх зэргийг бодлогын хувьд тусгасан. Хэвлэл мэдээллийн гол үүрэг нь иргэдийн эрхийн хязгаарлалт, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хяналтаа алдах үед маш сайн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хуульчилсан. Хуулийн төслийг бүлэг мөн дэмжиж, онцгой горимоор хэлэлцэнэ.

Мөн түүнчлэн тэрбээр "Ковид 19-тэй холбогдуулан Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шийтгэх бөгөөд торгуулийн арга хэмжээг нь өндөрсгөж өгсөн. Торгуулийг өндөр болгож, шаардлагатай бол эрхийг нь хязгаарлах, баривчлах ч арга хэмжээ авч болохоор зохицуулсан" гэв. 

Шууд үзэх: 

.

Энэ тавдугаар сарын 25-аас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулан батлах 40 гаруй хууль байгаагаас 10 орчим хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай байгаа юм.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.