| | USD/MNT 0₮

Зуслангийн замын ачааллыг бууруулах 6.6 км авто зам есдүгээр сард ашиглалтад орно

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд барьж буй Сэлбэ дэд төвийн 6.6 км авто зам болон гурван гүүрийн бүтээн байгуулалтын ажил ирэх есдүгээр сард ашиглалтад орох төлөвтэйг албаныхан дуулгав. Тодруулбал, Улаанбаатар хотын хойд чиглэлийн авто замын ачааллыг бууруулах, ялангуяа зуслангийн чиглэл рүү зорчих гурав дахь хувилбарыг зорчигчдод бий болгож өгснөөр Дарь-Эх, Долоон буудлын зам дээр үүсдэг түгжрэлийг багасгах өндөр ач холбогдолтой тус авто замыг есдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад оруулах аж.

Харин өдгөө хийгдээд байгаа явган замын хашлага болон замын хийц бүтээц материал нь чанарын шаардлага хангаагүй тул чанаргүй зам, хашлагуудыг бүгдийг хуулж, чанартай материалаар дахиж гүйцэтгэхийг албаныхан даалгажээ.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд барьж буй Сэлбэ дэд төвийн 6.6 км авто зам болон гурван гүүрийн бүтээн байгуулалтын ажил ирэх есдүгээр сард ашиглалтад орох төлөвтэйг албаныхан дуулгав. Тодруулбал, Улаанбаатар хотын хойд чиглэлийн авто замын ачааллыг бууруулах, ялангуяа зуслангийн чиглэл рүү зорчих гурав дахь хувилбарыг зорчигчдод бий болгож өгснөөр Дарь-Эх, Долоон буудлын зам дээр үүсдэг түгжрэлийг багасгах өндөр ач холбогдолтой тус авто замыг есдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад оруулах аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.