| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:МОСКВАГААС ИРСЭН ОЮУТАНД ДАВТАН ШИНЖИЛГЭЭГЭЭР ХАЛДВАР ИЛЭРЧ, ТОХИОЛДЛЫН ТОО 33 БОЛЛОО

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдвартай иргэдийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа иргэдээс нэг нь эдгэж дараагийн шатанд шилжлээ. Хэд хэдэн хүн уушгины хатгалгаатай байгаа ч эмч нар онцгой анхаарч, эмчилгээний тактикаа зөв хийж байгаа. Өдөр болгон давхар хяналтыг хийж байгаа.

ХӨСҮТ-ээр өчигдөр нийт 76 иргэнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Мөн тандалтын зорилгоор дөрвөн иргэнд халдвар илрээгүй. Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 50 иргэнээс бас халдвар илрээгүй. 

Харин ХӨСҮТ-д байгаа 16 иргэний давтан шинжилгээнээс нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас Улаан-Үүд хүртэл онгоцоор ирсэн оюутан байна. Мөн Улаан-Үүдээс Алтанбулагийн хилээр дамжин орж ирсэн юм. Төмөр замын дээд сургуульд нь халдвар гарсан гэдгийг та бүхэн мэдэх байх" гэлээ. 

ХӨСҮТ-д байгаа 16 иргэний давтан шинжилгээнээс нэг хүнд коронавирус илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.