| | USD/MNT 0₮

ЭМЯ:Турк улсад халдвараар амиа алдсан гэх иргэний мэдээлэл батлагдаагүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Тус яамны газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр “Өнөөдрийн байдлаар 213 оронд ковид 19 тархсан байна. Нийтдээ 2,4 сая хүн өвчилсөн. 1,6 сая хүн хэвтэн эмчлүүлж байна.

ОХУ-д өвчлөл их байна. Тус улсад өвдөж байгаа иргэдийн 60 гаруй хувь нь хөнгөн балархай хэлбэр буюу шинж тэмдэггүйгээр илэрч байна. Өвчтэй иргэдээ хяналтандаа авсан. Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авсан.

Мөн алсын зайнаас харьцаж, амны хаалтаа тогтмол хэрэглэх, халдваргүйтлийг сайн хэрэглэх, дархлаагаа сайн дэмжихийг ДЭМБ-аас мэдээлсэн.

Манайд ажиглалтад 2000 гаруй иргэн байна. Дөрвөн хүн ажиглалтаас гарсан, дөрвөн хүн нэмэгдсэн. Ажиглалтад байгаа долоон халдвартай хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн.

Мөн халдвартай 35 иргэнд шинжилгээ хийхэд ковид 19 илрээгүй.

Гадаадын 17 орноос 98 иргэн утсаар холбогдож зөвлөгөө авсан. Одоогийн байдлаар 13 хүн байна. Швед улсад байгаа хоёр иргэний тусгаарлалтаас гарсан. Биеийн байдал сайн. Швейцарт хоёрт байгаа хоёр иргэн өөрсдийгөө тусгаарласан, шинжилгээ сөрөг гарсан.

Ирландад дөрөв, ОХУ-д гурван хүн халдвар авсан байна. Эдгээр хүмүүсийн тусгаарлалтын хугацаа дууссан байна.

БНСУ-д хоёр хүн өвчилж, эдгэрсэн. Гэрийн тусгаарлалтаас гарсан тав, бүрэн эдгэрсэн таван хүн байна.  Турк улсад амиа алдсан иргэний талаар тодруулсан ч ийм мэдээлэл батлагдаагүй. Энэ бол худлаа ташаа мэдээлэл” гэлээ.

Шууд үзэх: 

 

Мөн халдвартай 35 иргэнд шинжилгээ хийхэд ковид 19 илрээгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.