| | USD/MNT 0₮

Туузан дамжуурга төслийн залилагч нь Сайхан ордос туурь компанийн захирал Б.Цэрэндорж

"Сайхан ордос туурь" компанийн гүйцэтгэх захирал Б.Цэрэндорж 

Одоогоос долоон жилийн өмнө “Сайхан ордос туурь” гэх компани “Туузан дамжуурга” төсөл хэрэгжүүлнэ гэж хоёр Хятад иргэнийг залилсан асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэ залилангийн хэрэгт тухайн үеийн Засгийн газрын удирдлагууд ч холбоотой байдаг аж.

Тухайлбал, дээрх компанийн хувцаа эзэмшигч Б.Цэрэндорж гэх этгээд нь Дорноговь аймгийн Замын-Үүдэд туузан дамжуурга барина гэж төсөл боловсрлуудаад Ү дарга, Хо гэх хоёр хятадаас их хэмжээний мөнгө залилж аваад алга болжээ.

Тэрбээр төслөө хэрэгжүүлэхийн тулд тухайн үед БОАЖ-ын сайд байсан Л.Гансүхээс их хэмжээний газар авч, энэ төслөө явуулна гэж  авлига өгсөн гэх.

Төслөө явуулахын тулд тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нараар төслөө дэмжлүүлсэн ч энэ төсөл одоог хүртэл явагдаагүй.

Гэвч энэ төсөл одоог хүртэл хий хоосон дүрээр хэрэгжээд явж байна. Б.Цэрэндорж нь одоо эрх баригч намд  100 сая ам.доллар оруулж ирэх гээд яриа хэлэлцээр хийж тохиролцоод явж байна. Өөрөөр хэлбэл, төсөл гэх нэршлээр дахин залилан хийж байгааг хууль хяналтын байгууллагаас шалгах ёстой бусуу. Уг нь мөнгөө алдсан Хятадууд хуулийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан ч цаг хугацаа хожсоор байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаж хэргийг хаасан.

Ер нь хуулийн байгууллагад шалгах сонирхол байдаггүй гэдгийг эх сурвалж хэлж байна.

Тус компани туузан дамжуурга барина гэж их хэмжээний газраа худлаа бичиг баримт бүрдүүлэн авсан бөгөөд өнөөдрийн байдлаар улсад газрын төлбөр гэж 800 сая төгрөг төлдөг. Гэвч өнөөдрийг хүртэл тус газарт нь ганц шон ч хатгагдаагүй байдалтай байгаа юм. Уг нь тус туузан дамжуургаараа урдаас нүүрс зөөнө гэж ярьсан байдаг. Гэтэл ажил хэрэг болоогүй. 

“Сайхан ордос туурь” компанийн үйл ажиллагаа нь бүрхэг ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй. Тэгэхээр туузан дамжуурга төслийн залилагч нь тус компанийн хувьцаа эзэмшигч Бөнтөгийн Цэрэндорж юм.

Тиймээс энэхүү хэргийг дахин шалгаж, төсөл нэрээр луйвар хийж байгаа “Сайхан ордос туурь” компанийн гүйцэтгэх захирал Б.Цэрэндоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг хүсч байна.

Дашрамд дуулгахад, "Сайхан ордос туурь" компанийн хувьцаа эзэмшигчдийнх нь дунд Монгол Улсын аварга Н.Батсуурь байдаг юм бэ. Түүнд тус компанийн удирдлагууд аварга болоход нь хувьцаа бэлэглэсэн гэнэ. 

Тус компани туузан дамжуурга барина гэж их хэмжээний газраа худлаа бичиг баримт бүрдүүлэн авсан бөгөөд өнөөдрийн байдлаар улсад газрын төлбөр гэж 800 сая төгрөг төлдөг. Гэвч өнөөдрийг хүртэл тус газарт нь ганц шон ч хатгагдаагүй байдалтай байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.