| | USD/MNT 0₮

Сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн цолыг хураах асуудлыг шийднэ

 

Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос өнгөрсөн наймдугаар сард мэдээлсэн.

Наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдын хувьд өөрийг нь гүтгэсэн хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан бол Улсын начин Д.Цэрэнтогтох  шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас Б сорьцын шинжилгээ хийлгэсэн. Харин Б сорьцоо шинжлүүлсэн ч хариу нь А сорьцын хариутайгаа таарсан байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо энэ асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргах юм байна.

Өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшин "Сэргээш илэрсэн хоёр бөхийн асуудлаар маргааш Үндэсний хороо хуралдаад шийдвэр гаргана. Үндэсний бөхийн салбар хорооны саналыг маргаашийн хуралдаанаар хэлэлцсэний дараа цол хураах, барилдах эрхийг хасах, допинг хэрэглэсэн бөхөд унасан цол, чимэгийг өгөх зэрэг асуудлыг шийдвэрлээд, Ерөнхийлөгчид өргөн барина" хэмээжээ.

 

Сэргээш илэрсэн хоёр бөхийн асуудлаар маргааш Үндэсний хороо хуралдаад шийдвэр гаргана. Үндэсний бөхийн салбар хорооны саналыг маргаашийн хуралдаанаар хэлэлцсэний дараа цол хураах, барилдах эрхийг хасах, допинг хэрэглэсэн бөхөд унасан цол, чимэгийг өгөх зэрэг асуудлыг шийдвэрлээд, Ерөнхийлөгчид өргөн барина
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.