| | USD/MNT 0₮

Ж.Энхбаяр: Онцгой дэглэм зөрчсөн иргэнд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тухайлбал, УИХ-ын даргын чиглэл болгосноор Ажлын хэсэг гарч,  цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан шинэ хуулийн төсөл өргөн барилаа. Энэхүү хуулийн зорилт нь коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших гэнэ. Хуулийн хэрэгжих хугацаа нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн журмыг цуцлах үетэй давхцах юм байна. 

Үүгээр зогсохгүй уг хуулиар сонгуулиас бусад бүх нийтийн арга хэмжээ, хурал цуглааныг зохион байгуулахыг хориглож байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ.

ШУУД ҮЗЭХ:

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тухайлбал, УИХ-ын даргын чиглэл болгосноор Ажлын хэсэг гарч, цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан шинэ хуулийн төсөл өргөн барилаа.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.